“Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан боомтын сэргэлтийн хүрээнд хэрэгжүүлж байгаа, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд “Монголын төмөр зам” ТӨХК оролцож буй. Шинээр барьж буй эл чиглэлийн 226 км төмөр замд хилийн Ханги боомтын талаас төмөр замын эхлэл цэг хүртэлх 100 гаруй км замын дээд бүтцийн хоёрдугаар үеийн буталмал чулуу дэвсэх, ийм чулуугаар чигжээслэх, өргөх, чиг татах ажлыг дээрх компани хүний нөөц, зам засварын машин механизм, тоног төхөөрөмждөө тулгуурлан гүйцэтгэх юм. Эл ажлыг хийж эхэлснээ тус компаниас мэдээллээ.
Бэлтгэсэн Б.Сонор