Дэлхийн хамгийн том мэдээллийн сүлжээ “Google street view” буюу гудамж, талбайн зураглал дахь Улаанбаатар хотын мэдээллийг шинэчлэхээр болсныг нийслэлийн Бизнес, инновац хөгжлийн газраас мэдээлэв. Ингэснээр олон улсын интернэт хэрэглэгчдэд манай улсын нийслэлийн тухай үнэн зөв, бодитой, сүүлийн үеийн мэдээлэл хүрдэг болох нь. Улаанбаатар хотыг дэлхийд таниулан, сурталчлах “Google” төслийг 2014 оноос хэрэгжүүлж буй аж. Үүний хүрээнд тухайн оноос эхлэн Улаанбаатар хотын бүх гудамж, талбайн зургийг 360 градусын өнцгөөр авч, “Google street view”, “Google map”-д оруулсан байна. Гэвч түүнээс хойших жилүүдэд хотын дүр зураг ихэд өөрчлөгдөж, мэдээллийн сан дахь зураглал хуучирчээ. Тиймээс шинэчлэх шаардлага тулгарсан гэнэ.
Бэлтгэсэн Ж.Гэрэл