Токиогийн олимпын хүрэл, ДАШТ-ий иж бүрэн медальт, Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг жүдо бөхөөс зодог тайлсныхаа дараа холимог тулааны спортод хөл тавьснаа зарласан. Тэрбээр шилдэг тулаанчдыг төрүүлсэн “Jackson wink MMA” клубт нэгдэж, бэлтгэлээ шаргуу хийж байгаа. Түүний анхны тулааны тов гарчээ. М.Уранцэцэг ирэх сарын 18-нд АНУ-ын Орегон мужид анхны тулаанаа хийх нь.