“Тогтвортой хөгжлийн зорилго” өдөрлөгийг Эдийн засаг, хөгжлийн яамнаас ирэх сарын 10-нд төв талбайд зохион байгуулна. Энэ үеэр тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх чиглэлд гаргасан ололт амжилт, сайн туршлагыг олон нийтэд танилцуулах гэнэ. Ингэснээр иргэд, олон нийт, байгууллага, хамт олонд сайн жишгийг түгээх, байгаль орчинд ээлтэй зан үйл, амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэхийг зорьж буй аж. Тодруулбал, тогтвортой хөгжлийн зорилгыг таниулсан контент, мэдээллийг иргэдэд хүргэхээр төлөвлөжээ. Энэхүү өдөрлөгт 5000 гаруй хүн биечлэн ирж, олон үйл ажиллагаа, хөтөлбөртэй танилцах, оролцох боломжтой. Мөн мэдээллийн аянаар дамжуулж 100 000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн талаар ойлголт өгөхийг зорьсон байна. Өдөрлөгт их, дээд болон ерөнхий боловсролын сургуулиуд, олон улсын болон хүүхэд, залуучуудын төлөөллийн байгууллагууд оролцох нь.
Бэлтгэсэн А.Түмэн-Өлзий