Өнгөрсөн амралтын өдрүүдэд ТЦА-нд зам тээврийн ослын шинжтэй 417 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дээрх ослын улмаас нийслэлд 7 хүн, орон нутагт 4 хүн гэмтэж, нэг иргэн амиа алджээ. Ослыг хэлбэрээр нь авч үзвэл,
Нийслэлд:
- Явган зорчигч хэлбэрээр 3 хүн гэмтсэн. 2 нь хүүхэд байв.
- Мотоциклын ослын улмаас 1 хүн гэмтсэн
- Зорчигч хэлбэрээр 3 хүн гэмтсэнээс 2 нь хүүхэд хүүхэд байв.
Орон нутагт
- Онхолдох ослын улмаас 1 хүн гэмтэж.
- Мотоциклтой ослын улмаас 2 хүн гэмтсэн. 1 хүний амь хохирсон
- Зорчигч хэлбэрээр 1 хүн гэмтэж.
Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 200 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан.