Хан-Уул дүүргийн V дугаар хороо, Яармагийн I буудлын дэргэд шороо нурж, 2 хүн дарагдсан гэсэн дуудлагыг ОБЕГ-ыхан өчигдөр 11:24 цагт хүлээн авчээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 8.5 км зам туулан очиход гэрээт ажилчин иргэн Л /22 настай, эрэгтэй/, Г /22 настай, эрэгтэй/ нар 7 метрийн гүнтэй нүхэнд бохирын шугамны кольцо суурилуулж байх явцад шороо нурж, дарагдсан байсан цогцсыг 7 метрийн гүнээс 02:54 цаг ажиллан гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн талаар албаныхан мэдээллээ.