Өнгөрсөн ажлын өдрүүдэд ТЦА-нд зам тээврийн ослын шинжтэй 936 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 5 хүн, Орон нутагт 20 хүн гэмтэж бэртэж нийт 25 хүн гэмтэж бэртсэн. Ослын улмаас Нийслэлд хүний амь хохирсон осол хэрэггүй тайван, Орон нутагт 10 хүний амь хохирсон байна.
Энэ оны эхний долоон сарын байдлаар 309 хүний амь хохирч, 1603 хүн гэмтэж бэртсэн харамсалтай тоо мэдээтэй байна. Цагдаагийн байгууллагаас хяналт шалгалтыг 24 цагаар үүрэг гүйцэтгэн иргэдийнхээ амар тайван ая тухтай зорчуулах чиглэлээр үйл ажиллагаагаа тасаралтгүй явуулж байгаа хэдий ч иргэдийн өөрсдийн хайхрамжгүй байдлаас шалтгаалсан зам тээврийн осол хэрэг буурахгүй байна.
Нийслэлд:
- Явган зорчигч хэлбэрээр 3 хүн гэмтсэн.
- Мотоциклын ослын улмаас 2 хүн гэмтсэн
Орон нутагт
- Онхолдох ослын улмаас 1 хүн гэмтэж.
- Мотоциклтой ослын улмаас 1 хүн гэмтсэн. 1 хүн амь хохирсон
- Явганаар автомашинд мөргүүлж 1 хүн гэмтсэн.
- Мөргөлдөх ослын улмаас 9 хүн гэмтсэн 1 хүн амь хохирсон
- Зорчигч хэлбэрээр 6 хүн гэмтэж. 8 хүн амь хохирсон
Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 498 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан.