Хүүхэд хөгжлийн “Эх орон 36” сургалт, чуулганыг Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэдэх “Шонхор” зусланд өнөөдрөөс эхлэн энэ сарын 23-ныг дуустал зохион байгуулна. Нийслэлийн есөн дүүргийн, 16 настай 200 хүүхэд үүнд хамрагдах аж. Тэд 36 цагийн сургалтад хамрагдаж, эх оронч үзэл, хандлага, бэрхшээлийг даван туулах, хариуцлага хүлээх, багаар ажиллах чадварт суралцах гэнэ. Эл арга хэмжээг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Монголын зуслангуудын холбоо зэрэг байгууллага хамтран зохион байгуулах нь.