УИХ-ын дарга Г.Занданшатар дэлхийн шатрын олимпиадаас алтан медаль хүртсэн Б.Мөнгөнзул болон шатрын баг хамт олонг маргааш хүлээн авч уулзахаар болжээ. Тэрбээр, Энэтхэг улсын Ченнай хотод болсон дэлхийн шатрын 44 дүгээр олимпиад оролцож, IV ширээнд оноогоороо тэргүүлэн, алтан медалийн эзэн болсон билээ.
Түүний хувьд 10 өрөг тоглож найм хожиж, нэг тэнцэн, нэг хожигдож 85%-н хожил авч ширээндээ түрүүлсэн юм. Энэхүү амжилтаараа Дэлхийн шатрын холбооны мастер цолны болзол хангаж цолоо ахиуллаа. Тус олимпиадын эмэгтэйчүүдийн төрөлд Украин улсын шигшээ баг аварга болж, Гүрж, Энэтхэг улсууд дэд болон гуравдугаар байрт шалгарлаа. Харин манай улс багийн нийт дүнгээр 15 дугаар байрт жагссан юм.