"Азийн хүүхдүүд 2022" Олон улсын спортын VII наадмын тамирчдын тосгонд Монголын баг очлоо. "Океан" олон улсын хүүхдийн төв нь 1974 онд ОХУ-ын Владивосток хотноо байгуулагдсан, нийт 11,000 мянган хүүхдийг хүлээн авах спорт, соёл урлаг, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төв юм.
“Азийн хүүхдүүд 2022” олон улсын спортын долоодугаар наадам нь 2022 оны долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 8-нд ОХУ-ын Владивосток хотноо спортын 19 төрлөөр зохион байгуулагдаж 16 орны 1650 тамирчин 273 багц медалийн төлөө өрсөлдөнө. Монгол Улсын баг 48 хүний бүрэлдэхүүнтэй (жүдо, самбо, кураш бөх, усанд сэлэлт, мас рестлинг) спортын таван төрөлд оролцох юм. Наадамд оролцох Монголын багийн ахлагчаар Н.Оюунбат, штабын ажилтнаар Ж.Баасансүрэн, багийн эмчээр Э.Жамбалнямбуу, багийн тугчаар усан сэлэлтийн тамирчин М.Ирмүүн, жүдо бөхийн тамирчин Н.Хишигбаяр нар ажиллаж байна.