ОХУ-ын Владивосток хотод “Азийн хүүхдүүд 2022” олон улсын спортын VII наадам энэ сарын 27-ноос ирэх сарын 8 хүртэл спортын 19 төрлөөр болно. Тэмцээнд 16 орны 1650 тамирчин, 273 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Монгол Улсын баг тамирчдын тугчаар Н.Хишигбаяр (усанд сэлэлт), М.Ирмүүн (жүдо бөх) нар ахлагчаар нь Н.Оюунбат сонгогджээ. Биеийн тамир, спортын улсын хороо тус хотыг зорьсон өсвөрийн баг тамирчдын зардалд дэмжлэг үзүүлж, байр, хоолны төлбөрийг даах юм.