Мэргэжлийн сүмогийн Нагоя башё дууслаа. Дээд макүүчи зиндаанд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Ичиножо Такаши А.Ичинноров нар есөн даваа, хоёр унаатай бүх бөхчүүдийг тэргүүлж байсан ч эцсийн мөчид Ичиножо Такаши яллаа. Ингэснээр Нагоя башё-2022-т Ичиножо Такаши буюу Алтанхуягийн Ичинноров анх удаа түрүүлэв. Сонин ихтэй, шуугиан дуулиантай башё боллоо.
Нагоя хотод болж буй энэ удаагийн башё нь үзэгчидтэй, ямар нэгэн хязгаарлалтгүй болж буйгаараа онцлог болжээ.