Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Орегон мужийн Южин хотод үргэлжилж байна. Тэмцээний эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээнд манай тамирчин Б.Сэр-Од 26 дугаар байрт орлоо. 63 тамирчин оролцсон эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээнд Этиопын Тамират Тола хоёр цаг таван минут 36 секундийн амжилтаар нэгдүгээр байрт оржээ. Харин манай тамирчин Б.Сэр-Од хоёр цаг 11 минут 39 секундэд тэмцээнээ дуусгажээ.
Манай бусад эрэгтэй тамирчид болох Ц.Бямбажав хоёр цаг 14 минут 44 секундийн амжилтаар 42 дугаарт байрт орсон бол Д.Гантулга тэмцээнээ дуусгаж чадалгүй замаасаа гарчээ.