Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд өчигдөр нийт 1350 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 946 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 15 хүн, Орон нутагт 13 хүн гэмтэж бэртэж нийт 28 хүн гэмтэж бэртсэн.
Ослын улмаас Нийслэлд 3, Орон нутагт 3 хүний амь хохирсон байна. нийт 6 хүний эрдэнэт амь эндлээ.
Нийслэлд:
- Явган зорчигч хэлбэрээр 6 хүн, 1 хүүхэд гэмтэж 1 хүний амь хохирсон
- Мөргөлдөх хэлбэрээр 6 хүн гэмтэж 1 хүний амь хохирсон байна.
- Унадаг дугуйтай 1 хүн гэмтсэн
- Мотоциклтой 1 хүн гэмтсэн
- Зорчигч 1 хүн гэмтэж 1 хүн амь хохирсон
Орон нутагт
- Мотоциклтой 1 хүн гэмтэж 1 хүний амь хохирсон
- Мөргөлдөх хэлбэрээр 3 хүн гэмтсэнээс 1 хүүхэд гэмтсэн. 1 хүний амь хохирсон
- Хөдөлгөөн эхлэхдээ ухрахдаа 1 хүүхэд гэмтсэн
- Онхолдох хэлбэрээр 6 хүн гэмтсэнээс 3 хүүхэд гэмтсэн,1 хүний амь хохирсон.
Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 464 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласанаас Нийслэлд 331, Орон нутагт 194 тус тус илрүүлж ажилласан.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд холбогдсон тохиолдол 13 бүртгэгдсэнээс жолооч-13 холбогдож зам тээврийн осол гаргасан байна.
Арга хэмжээний хүрээнд нийслэл аймгийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн хамрагдан цагийн менежментийн дагуу 24 цагаар орон нутгийн замд хяналт шалгалт хийж ажиллан иргэдийнхээ амар тайван ая тухтай зорчих нөхцлийг ханган ажиллаж байна.
Ослын статистик тоо мэдээллээс харахад орон нутгийн замд осол холбогдох тохиолдлыг судалхад дийлэнх тохиолдолд онхолдох хэлбэрээр осолдож амь эрсдэж байна.
Таны унаж яваа тээврийн хэрэгсэл орчин үеийн хурдтай хүчтэй тээврийн хэрэгсэл байж болох ч орон нутгийн зам эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээтэй, нэг зорчих хэсэгтэй зам нь шинжлэх ухааны үндэслэлээр тухайн замын 2 автомашины зөрч өнгөрөх аеродинамикийн хүчин зүйлсээр 80 км илүү хурдтай явах нь эрсдэл үүсэж болзошгүй хурдны хязгаарыг тогтоож байгааг анхаарч хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Жилд зам тээврийн ослын улмаас 400-600 хүн амь хохирч 2500-3000 хүн гэмтэж бэртэж байна. энэ нь монгол улсад агаарын зорчигч тээврийн 3-4 онгоц унаж осолдож байгаатай ижил хэмжээний хүн зам тээврийн ослын улмаас эндэж байна. үүнээс 40-60 хүүхэд буюу нэг ангийн сурагчид зам тээврийн ослын улмаас амь хохирч байна.
Ихэнх осол нь орон нутгийн замд хурд хэтрүүлсэнээс болж байгаад анхаарч улсын хэмжээнд “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” нэгдсэн арга хэмжээг зургадугаар сарын 20-ны өдрөөс 09 дүгээр сарын 15 хүртэлх хугацаанд зохион улсын хэмжээнд байгуулан ажиллаж байна.