Г.ЦЭЦЭГ
Азийн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний эрхийн төлөөх эцсийн шатны “B” хэсгийн тоглолтын сугалаанд Монгол, Филиппин, Йемен, Палестины багийнхан өрсөлдөхөөр учраа таарсан. Улаанбаатарт зохион байгуулж буй тэмцээнд Палестины багийнхантай манайхан эхний тоглолтоо өчигдөр өрнүүлэв. Хоёр багийнхан эхний үед аль аль нь гоолгүй өндөрлүүлсэн ч дараагийн тоглолтод эсрэг багийнхан нэг гоол оруулж, онооны харьцааг 1:0 болгож хожлоо.
Палестинчууд 1993 онд дэлхийн чансааны 91-т жагссан бол өдгөө 151 дүгээр байрт эрэмбэлэгдэж байна. Монголын үндэсний шигшээ багийнхан энэ сарын 11-нд Филиппин, 14-нд Йемений тамирчидтай тулна. Хэрэв тус тэмцээнд хэсгийнхээ нэгдүгээр байрт жагсвал “Азийн цом-2023” тэмцээнд оролцох боломжтой болох юм.