Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл доор “Нийтийн хөлбөмбөг” төслийн хүрээнд Улаанбаатар хотын аварга шалгаруулах “UB cup-2022” тэмцээн Сүхбаатарын талбайд энэ сарын 8-нд эхлэх болсныг бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл 14-нд болох уг төслийн нээлтийн ажиллагаанд оролцохоор “Герман-2006” ДАШТ-ий мөнгөн медальт, Английн “Арсенал”, “Челси” багт тоглож, зодог тайлсан Вильям Галлас Монголд ирэхээр болжээ. Тэрбээр өмнө нь Английн Премьер лигийн цомыг дараалж хүртсэн домогт тоглогчдын нэгээр шалгарч байв.
Ташрамд дуулгахад, Монголын хөлбөмбөгийн холбооны баруун, зүүн бүсийн 14, 16 хүртэлх насныхны хөвгүүдийн цомын АШТ Увс аймгийн Улаангом, Сүхбаатарын Баруун-Урт сумд болж өндөрлөлөө. Тэмцээнд баруун бүсээс 14 насныхны ангилалд Орхон, зүүн бүсээс Сүхбаатар аймгийнхан аварга боллоо. 16 насныхад Дорнод аймгийн баг тамирчид энэ удаа тэргүүлэв.