Ковидын цар тахлын улмаас 2020 оны арванхоёрдугаар сарын 11-нээс завсарлаад байсан Монголын оюутны спортын V наадмыг 2022 оны дөрөвдүгээр сарын 5-наас тавдугаар сарын 10-ны хооронд үргэлжлүүлэн зохион байгуулахаар болжээ. Монголын оюутны спортын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор, гавьяат дасгалжуулагч Д.Жаргалсайханаас энэ талаар тодруулсан юм.
-Наадмын тэмцээнүүд цар тахлын үеэтэй таараад нилээн хугацаанд завсарлаа. Одоо наадам үргэлжлэн явагдах гэж байна уу?
-Монголын оюутны спортын V наадам цар тахлын улмаас гурав дах удаагаа хойшлон одоо зохион байгуулагдна. Анх 2020 оны дөрөвдүгээр сарын 16-25-нд явуулахаар байсан ч манай улсад ковид илэрсэн тул хойшлуулсан. 2020 оны аравдугаар сарын 8-18-нд явагдах тов гарсан боловч орон нутгийн сонгуультай хугацаа давхардан хоёр дахь удаагаа хойшлуулан 2020 оны арваннэгдүгээр сарын 2-ноос 12 дугаар сарын 10-нд явуулахаар тогтсон юм. Ингээд наадмын нээлтийн ажиллагааг 2020 оны 11 дүгээр сарын 2-нд Спортын төв ордонд амжилттай явагдан, сагсан бөмбөгийн тэмцээнийг 11 дүгээр сарын 3-8-нд СТО, МУБИС-ийн зааланд зохион байгуулсан. Наадмын гандболын тэмцээн Буянт-Ухаа спортын ордон 11 дүгээр сарын 9-10-нд явуулж байгаад тэмцээний дундаас буюу 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” Засгийн газрын 178 тогтоол, УОК-ны 2020 оны 11 сарын 11-ны өдрийн 22 тогтоолын гуравдугаар хэсэгт зааснаар спортын тэмцээн, наадмын үйл ажиллагааг бүрэн зогсоосон билээ. ЗБХ-ны 2020 оны 12 дугаар сарын 17-ны өприйн V хурлаар Ковид-19 коронавирусын халдварын нөхцөл байдлаас шалтгаалан наадмыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргасан юм. Наадмыг зохион байгуулах зардлыг 2022 оны улсын төсөвт суулган БТСУХ-ны даргын 2022 оны нэгдүгээр сарын 31-ны өдрийн А/17 тоот тушаал гарч, МОСХ-нын саналын дагуу Монголын Оюутны спортын V наадмыг 2022 оны 04 дүгээр сарын 5-наас 05 дугаар сарын 10-нд явуулахаар наадмын Зохион байгуулах хорооны гуравдугаар сарын 24-ны ээлжит VI дугаар хурлаар шийдвэрлэсэн. Наадмын зааварт цаг хугацаа, байр талбай, бүртгэлтэй холбоо бүхий хэд хэдэн нэмэлт заалт орж, өөрчлөлт хийгдэн БТСУХ-ноос баталгаажуулсан. -Наадам ямар төрлүүдээр үргэлжлэн явагдах гэж байна вэ. -Монголын оюутны спортын V наадам спортын 10 төрлөөр явагдаж байгаа. Сагсан бөмбөгийн тэмцээн болж медальтнууд тодорсон. Одоо наадмын тэмцээний шинэчилсэн хуваарийн дагуу есөн төрлийн тэмцээн болно. Гандболын тэмцээн 04 сарын 5-6-нд Буянт Ухаа спортын ордон, Таеквондогийн тэмцээн нь 04 сарын 5-6-нд Мон-Алтиус ДС-ийн спорт зааланд зохиогдоно. Бид бэлтгэл ажлаа хангаад наадмын эдгээр тэмцээнүүдийг эхлүүлэхэд бэлэн болсон. Цаашид Жүдо: 04 сарын 13-14, ҮБХИС-ийн спорт заал, Волейбол: 04 сарын 14-20, ШУТИС, МУИС-ийн спорт заал, Ширээний теннис: 04 сарын 14-15 “Оч” ширээний теннисний клуб, Шатар: 04 сарын 15-17, “СПС” цогцолбор, Футзал: 04 сарын 25-26, МХБХ-ны Футзалын ордон, Чирлидинг: 04 сарын 30, МУИС-ийн спорт заал, Чөлөөт бөх: 04 сарын 30-наас 05 сарын 01 “Аврагч” спорт хорооны зааланд тус тус явагдана. Монголын оюутны спортын V наадмын гандболын тэмцээний хасагдах шатны болон хагас болон шигшээ тоглолт болох ба хуваарь нь гарсан. Урьдчилсан шатны тоглолтууд 2020 оны 11 дүгээр сарын 9-10-нд Буянт-Ухаа спортын ордонд явагдсан байсан. Одоо эрэгтэй багуудаас 8 баг шалгаран үлдсэн. Үүнд: Аварга ДС, ИЗОУИС, Мон-Алтиус ДС, МУИС, ҮБТДС, ҮБХИС, ХААИС, ШУТИС-ийн багууд тоглоно. Харин эмэгтэй багуудаас урьдчилсан шатнаас 6-н баг шалгарсан. ИЗОУИС, Мон-Алтиус ДС, МУИС, ҮБТДС, ҮБХИС, ХААИС багууд хоорондоо тоглож аварга багууд тодорно. Наадмын Таеквондогийн тэмцээнд 13 их, дээд сургуулийн 100 орчим тамирчид эмэгтэй, эрэгтэй тус бүр 5-н жинд оролцохоор жингээ үзүүлэн, мандатаа гардан авсан. -Өмнө нь оюутны спортын наадам хэдэн оноос эхлэн хэдэн удаа явагдсан юм вэ? - Биеийн тамир, спортын тухай хууль 2003 онд батлагдан тус хуулийн 16 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монголын оюутны спортын наадам нь дөрвөн жил тутамд Засгийн газрын шийдвэрээр явагдахаар болсон. Наадмыг 2005, 2009, 2013, 2017 онд Монгол орон даяар болон гадаад орнуудад суралцдаг Монгол оюутны дунд зохион байгуулсан. Энэ хугацаанд спортын 10-18 төрлүүдэд наадам явагдан 120 орчим ИДС-иас шалгарсан 35,400 орчим тамирчин, шүүгч, багш дасгалжуулагч нар оролцож байв. Засгийн газрын дэмжлэгтэйгээр Монголын оюутны спортын наадмын явуулж ирсэн 17 жилийн хугацаанд олон их, дээд сургууль, коллежийн оюутан, багш нарыг хамруулан оролцуулж, оюутны спортоор хичээллэх сонирхолыг нэмэгдүүлэн, тамирчин, багш болон сургуулиудад Засгийн газрын мөнгөн шагнал олгох болсон нь Монголын оюутны спортын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсаар байна. -Оюутны спортын наадам нь 2020 оноос дэлхийн оюутны “Универсиад” наадамтай адил хоёр жил тутамд нэг удаа явагдах үеэчлэлд шилжсэн гэсэн. Энэ журмаараа явагдаж байна уу. -БТС-ын тухай хуулийн 2017 оны шинэчилсэн найруулгын 17.2 дах заалт, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын хэмжээний спортын наадам зохион б