Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар 15:30 цагт хуралдахаар болжээ. Хуралдаанаар үнийн өсөлт болон олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийг хэлэлцэнэ.
Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрийг 16:00 цагаас танилцуулна. Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор цаг өөрчлөгдөж магадлалтай аж.
Бид хуралдаанаас гарсан шийдвэрийг эргэн мэдээлэх болно.