Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан 2022 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн 9.30 цагт эхэлллээ. Хуралдаанаар иргэн Т-ийн гаргасан мэдээллийн дагуу Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид холбогдуулан маргаан үүсгэснийг хэлэлцэнэ.
Ерөнхий шүүгчид гаргасан гомдолд ажлын алба нь хариу өгдөг нь Үндсэн хууль зөрчиж байна хэмээн гомдол гаргах үндэслэл болжээ.
Хуралдаан эхлээд хаалттай болсон. Өмгөөлөгч Ц.Монгол иргэн Т-д хууль зүйн туслалцаа үзүүлж буй аж. Ерөнхий шүүгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Д.Мөнхтуяа шүүгч оролцож байна. Талууд нээлттэй явуулах хүсэлт гаргасан ч даргалагч хүлээж авсангүй.
Ташрамд дурдахад, өмнө нь маш олон хуульч Ерөнхий шүүгчид гаргасан гомдлыг ажлын алба нь хариу өгсөн асуудлаар Үндсэн хуулийн цэц рүү хандсан боловч, хэрэг үүсгэхээс татгалзаж иржээ.