Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар 69 хүн авчээ. Тодруулбал, нийслэлд 38, орон нутагт 31 тохиолдол бүртгэгдлээ. Харин зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 378 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 1166 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж буй.
Мөн халдвар авсан хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-71
- Хүндэвтэр-246
- Хүнд-52
- Нэн хүнд-9