Улаанбаатарт хөнгөн галт тэрэг байгуулах ажлыг энэ оны тавдугаар сарын 15 нд эхлүүлэх талаар НЗДТГ-аас мэдээллээ. Тодруулбал, ТЭЗҮ, хөрөнгө оруулагч, гүйцэтгэх компани зэргийг ирэх тавдугаар сарын 15 гэхэд шийдэж, хөнгөн галт тэргийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх гэнэ. Ингэснээр 2024 оны тавдугаар сарын 30 гэхэд эхний ээлжинд 18.1 км замыг ашиглалтад оруулах юм байна.
Эхний ээлжинд дараах чиглэлээр зорчих аж.
- Архивын ерөнхий газар
- Буянт ухаа
- IRIS RESIDENCE
- Шинэ хотын захиргаа
- Хүннү молл
- Мишээл
- Гэгээнтэн
- Имарт
- Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
- Нарантуул зах
- Зүүн 4 зам
- Сансарын тойрог хүртэл 18.1км 15 буудал байна.