Чингэлтэй дүүргийн Засаг дарга 2022 оны хоёрдугаар сарын 15 өдөр дүүргийн нутаг дэвсгэрт орон сууцны цахилгаан шатуудад үзлэг, шалгалт хийх захирамж гаргасан. Уг захирамжийн хүрээнд 5 дугаар хорооны 6 СӨХ-ны 13 байрны 21 цахилгаан шат, СӨХ-гүй 2 байрны 2 цахилгаан шатанд үзлэг шалгалт хийлээ.
Дээрх үзлэг, шалгалтын хүрээнд ачааны хоёр цахилгаан шат ажиллагаагүй, хүн тээврийн нэг цахилгаан шатны сальник гоожсон тул ажиллагааг зогсоосон байна.
Мөн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас гаргасан урьдчилан сэргийлэх зөвлөмжийг СӨХ-үүдэд тараан, аюулгүйн санамжийг цахилгаан шат бүрд наан байршуулж, иргэдэд зөвлөгөө, мэдээллийг хүргэж байна. Дөрвөн цахилгаан шат магадлал хийгдээгүй байсныг “Улаанбаатар лифт” ОНӨТҮГ-т мэдэгдэж магадлал хийлгэхээр болжээ.
Эх сурвалж: Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгийн газар