Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар 606 хүнээс илэрч, хоёр иргэн нас барлаа. Тодруулбал, нийслэлд 361, орон нутагт 400 тохиолдол бүртгэгдлээ. Харин зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 5042 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 16274 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж буй.
Мөн халдвар авсан хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-1341
- Хүндэвтэр-3195
- Хүнд-471
- Нэн хүнд-45