Багахангай дүүргийн 2 дугаар хороо босоо тэнхлэг А-0101 автозамын 92 тэмдэгтээс 500 метр орчим замын хажууд ачааны машин чиргүүл шатаж байна гэсэн дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, 15:08 цагт бүрэн унтраажээ. Гал түймрийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор ЦЕГ-ын МШУТ-ийн галын шинжээч, Багахангай дүүргийн цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүн ажиллаж байна.
Шатсан бараанууд дунд дуучин М.Нараагийн зөгийн балны шил болон бусад бараанууд нь байжээ. Энэ талаар тэрбээр, өөрийн цахим хуудаснаа "Шатсан машинд өнөө хэдэн зөгийн балны шил маань шатсан. Би их муу хүн бололтой..." гэж бичжээ.