АПУ компани хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар цар тахлаас үүдэлтэй сорилт бэрхшээлийг даван туулах уриалга дэвшүүлж, “Шилээ амьдруулъя”, “Чи чадна” төсөл хэрэгжүүлж буй. Үүнийхээ хүрээнд нийслэл дэх худалдаа, үйлчилгээний төв, хувь хүн, СӨХ-гоор дамжуулан бүтээгдэхүүнийхээ хаягдал шилийг 100 400 төгрөгөөр худалдан авдаг болсон. Хан-Уул, Баянзүрх дүүрэгт гэхэд хүнсний голдуу худалдаа эрхэлдэг, тогтмол үйл ажиллагаатай ийм 22 цэг бий аж. Тэдгээрийг доор танилцуулъя.
Хан-Уул дүүрэгт:
-120 мянгат дахь “Жетро” супермаркет
-120 мянгатын “Оргил” худалдааны төв
-Яармагийн эцэст “Сэргэлэн ирээдүй” мини маркет
-Соёмбо хотхоны “Соёмбо” дэлгүүр
-“Орхон Хасү” олон улсын сургуулийн зүүн талд байрлах “Seven day” дэлгүүр
-Арцатын аман дахь “Мөнхийн рашаан” супермаркет
-Нүхтийн ам, “52” хүнсний зах
-Нисэхийн дунд буудлын АБУ бөөний худалдааны төв
-Яармагийн “Гэсак” супермаркет
-“Рапид харш” хорооллын “Дэвжих” дэлгүүр
-“Ub town” хотхон дахь “Жигүүр” маркет
-Морингийн давааны “Энхжин” хүнсний дэлгүүр
Баянзүрх дүүрэгт:
-“Баянзүрх” худалдааны төвийн I давхар
-“Баянзүрх” захын өргөтгөл, “Бурзай” хүнсний дэлгүүр
-Дарь-Эхийн “Шинэ дэлгүүр”
-Дарь-Эх дэх “Өргөө” төв
-Дарь-Эхийн автобусны дунд буудал
-Долоон буудлын эцсийн “Оргил” худалдааны төв
-Улаанхуаран дахь “Скай” хотхоны “Тэс” хүнсний дэлгүүр
-Зүүн Алтан-Өлгийд байх “Түшиг өндөр” супермаркет
-Баруун Алтан-Өлгий дэх “Баян хаш” найман нэрийн дэлгүүр
-“Цагаан хуаран” хотхон дахь “Бидний дэлгүүр”