Хүүхдийн төлөө санд 5.5 тэрбум төгрөг төвлөрсөнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээллээ. Батлагдсан хуулийн дагуу төсвөөс гурван төрлийн үйл ажиллагаанд зарцуулахыг зөвшөөрдөг. Тодорхой хэлбэл, хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт, олон улсын уралдаан тэмцээнд ялсан хүүхдийн урамшуулал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд олон улсын тэмцээн уралдаанд оролцох эрх авсан бол бэлтгэл хангахад дэмжлэг үзүүлж болно. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас энэ өдрүүдэд Хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтын төсөл шалгаруулахаар ажиллаж буй. Төслийг гуравдугаар сарын 15-ны өдөр хүртэл хүлээн авах аж. Улмаар тусгайлсан ажлын хэсэг хэрэгжүүлэх төслийг шалгаруулах юм.
Хүүхдийн төлөө сангийн дансны хуулга