“Футзалын дээд лиг”-ийн 13 дугаар тойргийн тоглолтууд сонирхолтой болж өрнөлөө. Энэ удаа “Унаганууд”, “Арвис” клубийнхэн 35 оноотой хүснэгтийн жагсаалтад нэгт, хоёр онооны зөрүүгээр “Солонго 5”-ынхан хоёрт бичигдэж байна. Мэргэн буучдын жагсаалтаас “Унаганууд”-ын Э.Пүрэвдорж 46 гоолтой тэргүүлж, араас нь “Солонго 5” клубийн Б.Өлзийбаяр 36 гоолтой нэхэж буй. Тус лигийн 14 дүгээр тойргийн тэмцээн “Эрхэс”, “Улаанбаатарын мазаалайнууд”, “Аврагч”, “Арвис” клубийнхний тоглолтоор өнөөдөр эхэлнэ.
Ташрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл доор зохион байгуулах Монголын хөлбөмбөгийн холбооны футзалын 21 аймгийн аварга шалгаруулах найм дахь тэмцээн Баянхонгор аймгийн Эрдэнэмандал сумд энэ сарын 27-ноос ирэх сарын 6-нд болно.