WTI маркийн баррель нефтийн ханш 2014 оноос хойш анх удаа 95.4 “ногоон”-д хүрлээ. Мөн “Brent” маркийн нефтийн үнэ өсөж, баррель нь 96.4 ам.доллар болсныг “Reuters” агентлаг дамжуулав. Эрэлт нь нэмэгдсэн уг таваарын ханшид ОХУ, Украины харилцаа голлон нөлөөлсөн аж. Хойд хөрш “хар алт”-ны томоохон нийлүүлэгч бөгөөд экспортын хэмжээ буурвал ханшид нөлөөлнө хэмээн шинжээчид үзэж байгаа юм.
OANDA компанийн шинжээч Эд Моя “Brent” төрлийн нефтийн ханш 100 ам.долларт хүрэхийг үгүйсгэхгүй” хэмээн өгүүлсэн байна. Сонирхуулахад, дээрх маркийн нефтийн ханш 2022 он гарснаас хойш 23, WTI-ийнх 26 хувиар нэмэгджээ
Бэлтгэсэн Б.Сонор