Улсын хэмжээнд инфляц өнгөрсөн сард өмнөх жилийн мөн үеийнхээс 14.6 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Түүнчлэн 2021 оны арванхоёрдугаар сарынхаас хоёр хувиар ахисан юм байна. Инфляц 14.6 хувиар нэмэгдэхэд импортын барааны үнэ ханш нэг жилд 47.3 хувиар “чангарсан” нь голлон нөлөөлсөн гэнэ. Өөрөөр хэлбэл, импортын бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийн нөлөөлөл нэг жилд 1.5 нэгж хувиар ахижээ. Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 373 нэр, төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ багтдаг. Эдгээрийн 200-г нь импортоор нийлүүлдэг аж
Бэлтгэсэн С.Дулам