Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 2021-2022 онд 5 хөтөлбөр, 17 арга хэмжээ хэрэгжүүлсэн бол 2022-2023 онд 7 хөтөлбөр, 28 арга хэмжээ хэрэгжүүлнэ. Энэ жил “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөдөлбөр”, “Ногоон ажлын байр хөтөлбөр” гэсэн хоёр хөтөлбөр нэмэгдсэн.
Ташрамд дурдахад, Монгол Улсын ногоон хөгжлийн бодлогын зургаан зорилтын нэг нь ногоон ажлын байрыг нэмэгдүүлэх юм. НҮБ-ийн харьяа “Олон Улсын хөдөлмөрийн байгууллага”-ын (ОУХБ) тодорхойлолтоор ногоон ажлын байр нь нийгмийн хариуцлага, зохистой цалин, нийгмийн баталгаа болон байгаль орчны тогтвортой байдал зэргийг цогцлоодог.
Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн баталгаатай бүхнийг ногоон ажлын байранд тооцдог. Тэр нь хүрээлэн буй орчинд хүмүүст эерэгээр нөлөөлдөг.