АТГ төрийн 1800 гаруй салбар байгууллагын хэмжээнд 46.8 мянган албан тушаалтнаас мэдүүлэг бүртгэх ажлыг зохион байгуулж дууслаа. Бүртгэл 100 хувьтай гарчээ. АТГ-ын https://meduuleg.iaac.mn цахим систем нь 2022 оны хоёрдугаар сарын 15-ны 23.59 цагт хаагдсан байна. Энэ жилийн хувьд төрийн өмчит компаниудын эрсдэл бүхий албан тушаалтнуудыг хамруулан, хөрөнгө орлогыг нь шинээр бүртгэснээрээ онцлогтой гэнэ.
Авлигын эсрэг хуулийн 14.1 дэх хэсэгт зааснаар албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг энэ оны 2 дугаар улиралд багтаан Авлигатай тэмцэх газраас танилцуулах учиртай.