ОХУ-ын уран гулгагч 15 настай Камила Валиева өчигдөр эмэгтэйчүүдийн ганцаарчилсан богино үзүүлбэрийн төрөлд “Мөрөөдөлд хүрэх зам” үзүүлбэрээрээ нэгдүгээр байрт шалгарав. Валиева талбай дээр гарч ирээд гуравласан аксель хийхдээ алдсан ч хамгийн өндөр 82.16 оноо авч чадлаа.
Богино үзүүлбэрийн төрөлд өчигдөр нийт 25 уран гулгагч оролцсон юм. Нутаг нэгтэн Анна Щербакова 80.20 оноотойгоор хоёрдугаарт, Японы уран гулгагч Каори Сакамото 79.84 оноо авч гуравдугаарт орлоо.