"Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн Шинийн найман өчигдөр тохиосон. Эл өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга сумын "Шилийн богд" ууланд 500 автомашин, 2000 орчим иргэн нэг дор цугларчээ. Тус аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид зам тээврийн осол, хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор анхааруулга, санамж өгч, хяналт тавин ажилласан байна.
Эх сурвалж. Сүхбаатар аймагт дах цагдаагийн газар