Төрийн албаны 2022 оны эхний ерөнхий шалгалтыг 2022 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн зохион байгуулахаар болсныг Төрийн албаны зөвлөлөөс мэдэгдлээ. Төрийн албаны энэ удаагийн ерөнхий шалгалтыг мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан авах аж. Мөн аймаг, нийслэлийн Салбар зөвлөл, Төв болон салбар комисс, олон нийтийн хяналт дор зохион байгуулах юм. Шалгалтын бүртгэл 2022 оны хоёрдугаар сарын 17-ны 09.00 цагаас гуравдугаар сарын 19-ний 09.00 цаг хүртэл 30 хоногийн хугацаатай цахимаар явагдана.