Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар 1192 хүнээс илэрч, дөрвөн иргэн нас барлаа. Тодруулбал, нийслэлд 593, орон нутагт 599 тохиолдол бүртгэгдлээ. Харин зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 5451 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 21895 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж буй.
Мөн халдвар авсан хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-1364
- Хүндэвтэр-3490
- Хүнд-537
- Нэн хүнд-65