Албан тушаалтнууд жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор АТГ-т хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ээ ирүүлж, шинэчлэх ёстой. 2021 оны ХАСХОМ-ийг нь бүртгэн, хүлээн авч буй явцаас харвал төрийн болон төрийн өмчит хуулийн этгээд 1800 гаруй салбар байгууллагаас тус газарт ирүүлсэн урьдчилсан дүнгээр мэдүүлгээ гаргавал зохих 46.8 мянган албан тушаалтнаас өчигдрийн байдлаар 38.1 мянга нь буюу 81.4 хувь нь хамрагджээ.
Сангийн яам, Гадаадын иргэн, харьяатын газар, Гаалийн ерөнхий газар, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Үндэсний статистикийн хороо, МХЕГ, ШШГЕГ, ОБЕГ, Усны газар, Баянхонгор, Говь-Алтай аймгийн ИТХ, Дундговь, Хэнтий, Төв, Хөвсгөл, Увс аймгийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагын ХАСХОМ гаргуулах ажлын явц 90 ба түүнээс дээш хувьтай байгаа гэнэ. Харин Шүүхийн ерөнхий зөвлөл, Эрүүл мэндийн яам, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эрчим хүчний зохицуулах хороо, Соёл, урлагийн газар, “Эрдэнэс Монгол” ХХК, Оюуны өмчийн газар, Биеийн тамир, спортын улсын хороо, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, Сүхбаатар аймгийн ИТХ-аас мэдүүлэг гаргах үйл явц бага хувьтай буй юм байна.