НЭМГ-аас зорилтод бүлэг болон хүүхдийн амьсгалын эрхтэн тогтолцооны өвчний сэргээн засах эмчилгээг хийх удирдамж гаргажээ.
Коронавирус халдварын давалгаа нь томуу, томуу төст өвчний дэгдэлттэй хавсарч байгаа болон агаарын бохирдол их байгаа зэрэг шалтгаануудаас болж хүүхдийн амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэг нэмэгдэж байна.
Иймд уушгины хатгаа болон цочмог бронхит өвчнөөр өвдсөний дараа амьсгалын дээд, доод зам бүрэн цэвэршиж, эрүүлжихэд сэргээн засах эмчилгээ хийх нь нэн шаардлагатай байдаг. Иймд зорилтот бүлгийн дархлаа дутагмагшилтай, суурь өвчлөлтэй хүүхдүүдэд амьсгалын эрхтэн тогтолцооны өвчний сэргээн засах эмчилгээг хийж эхэлжээ.