Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар 1100 хүнээс илэрч, дөрвөн иргэн нас барлаа. Тодруулбал, нийслэлд 679, орон нутагт 421 тохиолдол бүртгэгдлээ. Харин зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 5306 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 23235 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж буй.
Мөн халдвар авсан хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-1407
- Хүндэвтэр-3311
- Хүнд-523
- Нэн хүнд-65