Улаанбаатар хотод өнөөдөр суурин 157 цэг 09:00-18:00 цагт ажиллана. Өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Нийслэлийн хэмжээнд өчигдөр
- I тунд 27,
- II тунд 89,
- III тунд 394,
- IV тунд 407 буюу нийт 917 иргэн дархлаажуулалтад хамрагдсан байна.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75.1 хувь, II тунгийн хамралт 72 хувь, III тунгийн хамралт 52.5 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 5.2 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 3,031 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68,581 (77.2 хувь), 16-17 насны 27,046 (79.8 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдав.