Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар 860 хүнээс илэрч, гурван иргэн нас барлаа. Тодруулбал, нийслэлд 584, орон нутагт 276 тохиолдол бүртгэгдлээ. Харин зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 5561 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 26224 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж буй.
Мөн халдвар авсан хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-1425
- Хүндэвтэр-3499
- Хүнд-567
- Нэн хүнд-70