Улаанбаатар хотод өнөөдөр коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын суурин 157 цэг ажиллана. Өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллах хуваарьтай байна.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр
- I тунд 2,
- II тунд 3,
- III тунд 43,
- IV тунд 79 буюу нийт 127 иргэн дархлаажуулалтад хамрагджээ.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75.1 хувь, II тунгийн хамралт 72 хувь, III тунгийн хамралт 52.5 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 5.1 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 3,031 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68,560 (77.1 хувь), 16-17 насны 27,046 (79.8 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдав.