Баярын өдрүүдээр ГССҮТ-ийн хамт олон алсын дуудлагад агаараар, газраар хослуулан эрүүл мэндийн яаралтай мэс заслын тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэн ажиллаа. Тодруулбал, гавал тархины гэмтлийн тасгийн их эмч Ц.Баясгалан, мэс заслийн нэгдсэн тасгийн сувилагч Б.Гантөгс нар Сүхбаатар болон Хэнтий аймгуудад тархины гэмтэлтэй 2 хүнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлжээ. Бас гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасгийн их эмч Б.Мөнхбат Цэргийн төв эмнэлэгт дуудлагаар очиж эмчлүүлж буй хүнд өвчтөнд судас залгах мэс заслыг хийв.
Мөн Хавсарсан гэмтлийн тасгийн их эмч П.Баярсайхан, мэс заслийн нэгдсэн тасгийн сувилагч Б.Гантөгс нар Өмнөговь аймагт олон хавирганы хугаралтай хүнд эмнэлгийн тусламж үзүүлэх алсын дуудлагад явахаар төлөвлөгдлөө. Мэдээгүйжүүлгийн тасгийн их эмч Г.Ариунболд Өмнөговь аймгийн Манлай суманд моринд даруулсан тархины хүнд гэмтэлтэй өвчтөнд эмнэлгийн яаралтай тусламжийг түргэн шуурхай үзүүлж, нисдэг тэргээр тээвэрлэн Улаанбаатар хотод авч ирлээ.Эдгээр тусламж үйлчилгээг ГССҮТөвийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан дэд захирал Р.Гантуяа зохион байгуулжээ.
Иргэд та бүхэн өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс хамгаалж үргэлж сонор сэрэмжтэй байхыг ГССҮТ-өөс анхааруулж байна.