Ковидын 637 тохиолдол шинээр батлагдаж, гурван хүн нас барсныг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Өвчлөгчдийн 392 нь нийслэлд, 245 нь хөдөөд гарсан нь шинжилгээгээр батлагдав. Нас барсан иргэд архаг хууч өвчтэй байсан гэнэ. Ингэснээр харамсалтай нь, халдвар гарснаас хойш нийт 2052 хүн нас барлаа. Одоогоор ковидын улмаас эмнэлэгт 5873 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 1201 нь хүүхэд 518 нь жирэмсэн ээж аж. Харин гэрийн хяналт 28 970 хүн өөрсдийгөө эмчилж байна.