Ковидын 570 тохиолдол шинээр батлагдаж, дөрвөн хүн нас барсныг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Өвчлөгчдийн 366 нь нийслэлд, 204 нь хөдөөд батлагдав. Нас барсан иргэд архаг хууч өвчтэй байсан гэнэ. Ингэснээр харамсалтай нь, халдвар гарснаас хойш нийт 2049 хүн нас барлаа. Одоогоор ковидын улмаас эмнэлэгт 6449 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 1232 нь хүүхэд 616 нь жирэмсэн ээж аж. Харин гэрийн хяналт 32 677 хүн өөрсдийгөө эмчилж байна.