Ковидын 426 тохиолдол шинээр батлагдаж, хоёр хүн нас барсныг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Өвчлөгчдийн 157 нь нийслэлд, 269 нь хөдөөд батлагдав. Нас барсан хүний тухайд архаг хууч өвчтэй байсан гэнэ. Ингэснээр харамсалтай нь, халдвар гарснаас хойш нийт 2045 хүн нас барлаа. Одоогоор ковидын улмаас эмнэлэгт 7241 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 1314 нь хүүхэд 789 нь жирэмсэн ээж аж. Харин гэрийн хяналтад 37 703 хүн өөрсдийгөө эмчилж байна.