Шинийн нэгэн буюу хоёрдугаар сарын 2-ний өдрийн хоногийн нөхцөл байдлын мэдээг ТЦА-аас хүргэлээ.
Шалган нэвтрүүлэх 7 цэгээр Улаанбаатар хот руу нийт 6575 тээврийн хэрэгсэлтэй 17390 иргэн орж, 11792 тээврийн хэрэгсэлтэй 31093 хүн гарсан байна.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчлийг илрүүлж ажиллаа, орон нутгийн замд 100 км тутамд цагийн менежментийн шалгалтыг тавьж хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Хоногийн хугацаанд зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон дуудлага мэдээлэл бүргэгдээгүй байна
Сар шинийн баярын өдрүүдэд иргэд орон нутаг руу зорьж байгаа хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн хурдыг зам орчныхоо нөхцөлд тохируулж явах, гүйцэж түрүүлэх үйлдэл хориглосон нөхцөл байдалд хийхгүй байх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол автомашины жолооны ард суухгүй байхыг албаныхан зөвлөж байна.