БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1962 оны 505 дугаар тогтоолоор өнөөгийн Цус сэлбэлт судлалын үндэсний төвийг Цус сэлбэх станц нэртэйгээр байгуулж байсан. Тэгвэл эл байгууллагад 30 гаруй жил цус сэлбэлт судлалын салбарт тасралтгүй ажилласан Б.Сүрэнхүү, 1975 оноос 2010 он хүртэл цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бага эмчээр тасралтгүй 34 жил ажилласан Г.Оюунчимэг нарыг Сар шинийн баярын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнажээ.
ЦССҮТ-ийн нийт ажилтан, ажилчдын өмнөөс шагнал хүртсэн болон тус төвийн нийт ажилтнууддаа эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.