Та гэрийн тусгаарлалтад байгаа бол дараах нөхцөлд цаг алдалгүй эмч, эрүүл мэндийн байгууллагад хандаарай.
-Хуурай болон цэртэй ханиалга нэмэгдэх
-Олон хоногоор 38 хэм ба түүнээс дээш халуурах
-Хүчилтөрөгчийн үзүүлэлт SpO2 94 хувиас бага болох
-Хамар, уруулын хэсэг хөхрөх
-Цээжээр хөндүүрлэх, хатгах, өвдөх
-Дүйнгэтэх, ухаан балартах, хэт унтаа болох
-Амьсгал давчдах, бачуурах, амьсгалын тоо олшрох
-Бөөлжилт, суулгалтын тоо олшрох, дотор муухайрах, хоолонд дургүй болох