Сүүлийн 24 цагт коронавирусийн 2057 тохиолдол батлагдаж, нас баралт бүртгэгдээгүй байна. Тодруулбал нийт батлагдсан тохиолдлын 1129 нь нийслэлд, 928 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 441,679 болж нэмэгдлээ.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 10,554 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 56,915 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн - 3,088
- Хүндэвтэр – 6,447
- Хүнд - 913
- Маш хүнд - 106 хүн байна.