Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар 2273 хүнээс илэрч, хоёр иргэн нас барлаа. Тодруулбал, нийслэлд 1183, орон нутагт 1090 тохиолдол бүртгэгдлээ. Харин зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 11255 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 59737 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж буй.
Мөн халдвар авсан хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-3517
- Хүндэвтэр-6708
- Хүнд 937
- Нэн хүнд-93